Амттай амьдарья!
Шинэ зүйл эхлүүлэх асар хэцүү байдаг. Эхлүүллээ гээд түүнийг амжилттай авч явах бүр ч их хэцүү. Эрсдэлтэй… дээр нь айдастай. Гэхдээ цаг ямагт эрсдлээс айж явах юм бол амьдрал утгагүй болно шүү дээ. Кто не рискует, тот не пьёт шампанское гэдэг биз дээ. Иймд яадаг юм, эрсдэлтэй алхам хийж байя, урсгалыг сөрж явъя, амттай амьдарья!
Ийм уриатай нэгэн сэтгүүлийг найз нөхдийн хамт санаачлан, анхны дугаараа гаргаад байна. Бид сэтгүүлдээ “Ес далан зургаа” гэдэг нэр өгсөн юм. Сэтгүүлээ товчхон тодорхойлвол, Бодрол дээр юу яригддаг байсан, тэдгээр сэдвүүд “Ес далан зургаа”-гийн хуудаснаа үргэлжлэх болно гэж хэлж болох юм. Бодрол блог гэдэг тусдаа булан ч бий.
Сэтгүүлийн маань анхны дугаарын ерөнхий дүр төрхийг www.esdalanzurgaa.mn, www.facebook.com/esdalanzurgaa зэрэг вебсайтаас сонирхоно уу. Хамгийн гол нь, бидэнд Бодролын найз нарын маань санаа оноо, санал шүүмжлэл хэрэгтэй байна. Иймд “Ес далан зургаа” сэтгүүлийг сонирхоорой, тэгээд санал бодлоо хэлээрэй. Мөн сэтгүүлд зориулж нийтлэл, column бичихыг хүсвэл надад и-мэйл бичээрэй.
Монголд байгаа хүмүүст гэж хэлэхэд, сэтгүүл маань Улаанбаатарын бүх номын дэлгүүр, сүлжээ супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. Гадаадад байгаа хүмүүст paper copy-г хүргүүлэх асуудал хүндрэлтэй байгаа тул online version-г нэн даруй бий болгохыг хичээж байна. Энэ асуудлыг оновчтойгоор шийдвэрлэх ямар нэг хувилбар байвал санал болгоорой, таминь.
Ийм л нэгэн шинэ ажил эхлүүлээд аз жаргал, айдсын дунд төөрч явна. Гэхдээ амттай байгаа,
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.


February 24th, 2010 at 2:50 pm
wow! амталнаа. амжилт хүсий..
February 24th, 2010 at 8:13 pm
avsan. unshij uzlee dajgui setguuli bolj gehde borluulalt ni yaah bol!!!.., gej bodoj bailaa. ehnii dugaar ni jaahan emegteichuuded zorilusan dugaar bolchihs-iin bolov u gej bodlo o
April 25th, 2010 at 6:13 pm
Setgyyl ehlyylj, gargasan yavdald bayar hyrgen amjilt hysie! Ayataihan bolson bna lee.
Setgyyld baisanchilan Dorj bolon busad etgeedyydiin “jyjgiin” yzegdeliig onoogiin Mongoliin uul uurhai/uls toriin asuudliig hondson gej oilgov. Geree yarigdaj baisan tul Oyut Tolgoin gereenii ergen toiron. Ingeed ooriin oilgosnoor setgegdelee yldeeh ni:
Dorj gereeg zurah yed hyrznii taliig bas bid toloh bolj bna uu gej gaihshirdag. Ter hesgiig huvidaa oilgosongyi. Mongoliin tal Oyut Tolgoin huvi avah gej oorsdoo zytgeseer baigaad avsan ni hodloshgyi barimt. Yndsendee ersdeliig hamtdaa yyrie, zardaliig hamtdaa tolie gesen l yg. Herev sanaj baigaa bol Oyut Tolgoin gereenii anhnii sanal ni ashigiin ~50%-iig mongoliin tald eldev huvitsaanii ezemshilgyigeer ogoh huvilbar baisniig manaihan oorchilsoor huvitsaanii 34% bolgoj baij sanaa ni amarsan (“zarimiih” ni sanaa ogt amraagyi baina lee). Ingeed yzehleer “jyjgiin” utga jaahan ynenees gajsan sanagdsan. Comments please!?
April 29th, 2010 at 6:36 am
Mundag yum aa geed dotroo bodood l suuj bna, udahgui Mongold ochson hoinoo setguuliig unshij uzej baigaad l ter ni iim ene ni iim baina gej sanaa onoogoo heleh bolomjtoi boloh baih
gehdee mani metiinh ni sanaa onoo ch gej yu baihav dee, hudlaa bulterhees tsaashgui. Website-ruu orj uzsenii daraahi setgegdel gevel: nadad arai l ahadsan bololtoi. Yagaad geheer bi uuriiguu udirdagch, setgegch, baildan daguulchiin ali ni ch bish gej uzdeg uchir
Uuniig shuumjlel gej buu oilgooroi. Zugeer l anhnii setgegdel. Unshij uzsen hoinoo harin jinheneesee “shuumjilnee” 
Shilegt nutag butsjee gej taamaglav. Gesnees saihan havarjaj baina uu ?
June 21st, 2010 at 12:20 pm
Сэтгүүлийн гарсан 2 дугаарыг гартаа барьж байгаад умшсан шүү
Ерөнхийдөө сэтгүүлийн хөндөж байгаа сэдэв таалагдлаа. Нийтлэлүүдийн бичлэгийн хэлбэр агууллага арай мэргэжлийн төвшинд байвал зүгээр болов уу гэж бодогдлоо. Өөрт тохиолдсон үйл явдлаас сэдэвлээд юм бичиж болно л доо гэхдээ арай л ихдсэн юм шиг сэтгэгдэл төрсөн. Зарим мэдээллийн чанартай сэдэвт дэндүү их зай гаргасан юм шиг санагдсан. Жишээ нь газрын хөдлөлт тухай сэдэвт 5 нүүр гаргасан байсан. Ямар ч гэсэн одоо байнга авч байнаа.
b.t.w. i´m back
September 3rd, 2010 at 3:34 pm
Нөхдөө нэг зарлалын чанартай зүйл байна.
Interior design-ы drawing sketch хийчихээр шинэлэг сэтгэлгээтэй хүн яаралтай хайж байна. Яаралтай учир нэг мэргэжлийн хүн хэрэгтэй болчихлоо. мэддэг хүн байвал цаашаа дамжуулна уу. оюутан байсан ч болно.