Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй

Ёстой л isn’t it ironic гэдэг нь болсон байх шив дээ. Учиргүй ажил төрлөө төлөвлөж, өдөр бүр Remember the milk болдог баатар болох чин хүсэл эрмэлзлээ тунхаглаж, амьдралаа шинээр эхлэх нь холгүй юм болж, сүр бадруулсан биш сүүлийн гурван сарын туршид юун сүү, юун Бодрол… Санаа зовчихлоо байна.

Гэснээс….. НИСВАНИС мандтугай, ура!

nisvanis13thnews

Нисванис жил бүрийн 4-р сарын 9-нд тоглолт хийдэг ч, мань мэт нь жил бүр очно гэж боддог ч, явж явж арван гурван жилийн дараа тэдний тоглолтыг нэг юм үздэг юм байж…  Гэхдээ үзэх гэдэг үг “Нис нис фест”-ын хувьд арай зөөлдөх байхаа, шоконд орох гэвэл таарна. Хамт явсан хүмүүсийн хэлснээр, “УБ-т ийм далий нөхдүүд бас байна аа?!”, “Би амьдралдаа анхны удаа ийм олон урт үстэй эрчүүдийг нэгэн зэрэг харлаа”, “Гарууд бүжиглээд байна уу зодолдоод байна уу?”, г.м. Ямар ч байсан нэг зүйл тодорхой. Нисванис Монголын цорын ганц жинхэнэ фэнүүдтэй хамтлага юм байна. Янзан бүрийн болсон болоогүй гарууд “бид фэнүүддээ хайртай” гэж ирээд л зурагтаар ярихад нь гайхаад байдаг байсан юм, гэхдээ Амгаа эд нар бол үнэхээр тэгж ярих эрхтэй хүмүүс болж таарлаа. Respect.

Сүүлийн үед Монголд амьд хөгжмийн хамтлагууд асар олширч, мань мэт нь хооронд нь ялгаж салгаж чадахаа байсан биш өнөөдрийн тоглолт дээр нэгэн зэрэг нэлээн олон хамтлагыг сонсчихдог юм байна. Булсара, The Lemons, Аясын салхи, Fire, L-Guards, Моханик, Joker’s wild, Зүгээр л, Сүндэрья, Greenwood, өөр хэн хэн ч гэлээ (ямар ч байсан 13 хамтлага байсан гэсэн) - бүгд Нисванисын дуунуудаас дуулцгав. Гарууд балай авсаан, мань мэт шиг рок тоглолт үзэж сураагүй хүмүүс soundcheck хийж байхад нь хүртэл баясаж ирээд л, жинхэнэ соёлын шоконд оров. Хамгийн таалагдсан хамтлага гэвэл “Зүгээр л” байлаа, ядаж байхад дуучин залуу нь их “зүгээр”. Sunsilk шампуний рекламанд тоглодог мисс хүүхнүүдээс илүү гоё урт шулуун үстэй, жинхэнэ рок хамтлагын стереотип дүр төрхийг яруу тодоор бүрдүүлсэн хэдэн туранхай залуучууд гарч ирснээ учиргүй hardcore юм тоглоод эхэлтэл гайхсан гэж. Өнөөх дуучин залуу нь зүв зүгээр зогсож байснаа гэнэт металл маягын хоолойгоор дуулж энэ тэр… куул гарууд байна лээ, хувиараа шүтсэн, 13 жилийн дараа төрсөн өдрийн тоглолтод нь очих юм шүү. Гэснээс, хамтлагын нэр бас их чухал юм аа, Fire гэх мэт түгээмэл нэртэй гаруудыг цээжлэхгүй байгаа юм, харин Моханик энэ тэр гэхээр нь учиргүй анзаарч ирээд л, тэгэхээр аль болох өвөрмөц хэрнээ хялбар нэртэй байх ёстой юм уу даа.  Гэхдээ зарим нэг гарууд шиг асар содон нэртэй ч, хүн аймаар тоглодог бол бас хэцүү…

Хамтлагууд ч яахав, тайзан дээгүүр баахан үсчиж, орилж байгаад яваад орчихож байгаа юм. Гэтэл үзэгчид нь яаваа? UB Palace-ын Royal танхим гэдэг нь эгнээ суудлуудтай, бас босоо талбайтай болохоор иймэрхүү тоглолтуудад хамгийн тохиромжтой нь болтой. Маниус ч яахав, наян рок гаруудын дунд гариг андуурсан царайлсандаа бантаад шууд арын эгнээнд нь суучихаж байгаа юм. Гарууд тэнд балай авч байна аа, бүжиглэж бариад л… Нисванисыг гарч ирэх гэсээр байтал зарим нэгэн нөхдүүд аль хэдийн тайччихсан энэ тэр, юу болов оо. Ядаж байхад зааланд нь “пиав” зараад байгаа юм \гэснээс, Тайгер иймэрхүү зүйл их спонсорлох юм аа, гарууд ч Тайгерыг сайн рекламдах шиг болсон\… Пиав ч яахав, байж болох юм, гэтэл хажууд сууж байсан гарууд юу юугүй тамхи татаад эхлэх юм. Анхны удаа тамхи татаж концерт үзэхийг харав, сонин л юм билээ. Гэснээс, Нисванисын фенүүд гэж ёстой төрөл бүрийн хүмүүс байна аа. Мэдээж өнөөх stereotypical савхин хүрэмтэй, урт үстэй рок залуус байж таарна, дээрээс нь хөөрхөн гүзээтэй гуч дөч гарсан ах нар, жоохон охидууд, мөн мань мэт шиг гариг андуурсан гарууд…

8 өнгөрч байхад эхэлсэн тоглолт 11 гэхэд ид халж, тэр үед Нисванис гарч ирэв. Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ… Даанч төд удалгүй мань мэтийн виз дуусаж, гэрийн зүг сажлав. 13 жил хүлээснийх яах аргагүй кайфтай байсан.

Бид ганц нэг зураг авахыг оролдсон нь нэг иймэрхүү. Гэхдээ заалаар нэг асар том том дурантай мэргэжлийн аппараттай нөхдүүд суучихсан зураг дараад байсан болохоор хэд хоногоос Flickr-ээр нэг Нисванисын зураг байх байлгүй, :P

Нис нис

I heart Nisvanis

Гарууд балай авч буй нь (video)

P.S.: Галсансүх 90-ээд оны Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар: “Нисванисын анхны тоглолтыг зохион байгуулаад, мөнгийг нь төлж чадахгүй тайзны ард зодуулаад, бла бла… тухайн үед Ариунаа бол зүгээр л нэг муу солир пидда байсан” — Паласын коридорт нэг иймэрхүү яриа өрнөв.


You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

AddThis Social Bookmark Button

22 Responses to “Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй”

  1. Ингэж нэг соёлын шоконд орохиймсан, гоё тоглолт болсийм шиг байна. A sound л үзий гэж төлөвлөөд байгаа шд, цаадуул чинь дуулсан уу ингэхэд:p

  2. huuh goy yumnaas hotsorchee bi, jagie ania bol balai avsiin bna l daa kkk

  3. Тоглолтыг нь үзсэн юм шиг л боллоо. Гоё тоглолт үзжийхад тамхи татаад гэцүү юм бэ яасан. ккк

  4. uzsen bol.., bas joohon teruhendee setgel huuruud goe l baih baij l de…, joohon haalalttai bol buur budaa avah yum bna l daa

  5. Гарууд сайн нисчээ жээ дээ. Би ч Нисванисийн анхны тоглолтон дээр нисч л явлаа. Залуу ч байж дээ :)
    хүмүүс ямар “тамхи” татсан бэ? тэгж их гайхаад байхыг бодоход ер бусын эд байсан байж дээ, янз нь :) тамхи пиавгүйгээр рок концэртыг төсөөлөхөд хэцүү. тэр моханик, зүгээр л гэсэн хамтлуугууд хөөрхөн л юм билээ. хэдэн видеог нь үзсэн. 6 сард нэг фэстивал явж “нисэх” санаатай :D faith no more лав ирнэ гэсэн.

  6. Баярлалаа :) Гоё бичлэг уншуулсанд :D

  7. Nohoin baas gedeg shig suuld korridort urnusun yarianuud ni hachin taalagdav. Concert noos tertei terengui gotsorson hoon.

  8. Энэ Галсаа нээрээ хөөрхий Ариунааг пиддагаар нь дуудаад алаал хаяхиймаа тэ? Дээр бас нэг ярилцлаган дээрээ Сараа Ариунаа сонсдог бол тэр зураач биш гэж ирээл өвчигнөдгөөрөө өвчигнөж байлээ.

  9. ÕÝÕÝ ÀÉËÃÀÀ ÕÀßÑÀÍ ÁÀÉÍÀ Øä ÕªªÐÕÈÉÃ. äÝÝÐ ÍÝà ÒÎÃËÎËÒÎÍ äÝÝÐ ÁÀÑ ÕÀÆÓÓÃÀÀÐ ÍÝà ÇÀËÓÓ ÝÝÝ, ÝÝ Õ¯Ì¯¯Ñ ×ÈÍü ÕÎÎÐÎÍäÎÎ ßÀÌÀÐ ÀäÈËÕÀÍ þÌ ÁÝÝ? ÃÝÖÝÍ ßâÆ ÁÀÉÑÀÍ. ÍÝÝÐÝÝ ÕÀÐÑÀÍ ×ÈÍü ÁÈä ÕÎÎÐÎÍäÎÎÎ ÀäÈËÕÀÍ þÌ ÁÀÉÍÀ ËÝÝ Ø¯¯.

  10. Haha yasan surhii bicheevdee, saihan bolgoon olon sariin daraa bodoood uzsen ystoi ter uyd denduu namba aldsan haha taizniii urd manarch unangaa aldaad, hamag um holildoood l hoho, hoiguuur ch humuus uvs muvsuu naagaad l haha, zugeer l bol zugeer l solioruultsan group, aa teeed bas hamgiin suuld az jargaltai tugsdug yavsan chin bur hamag um holildoj manraad l…

  11. Play time-аар хамт нисэх “Бодрол”-ынхон бна уу? Залуу улсуудтай өсвөр насаа дурсаад нисчмээр л байхын, айн?

  12. Sarga and “savchih” geel…
    Zaluusiig dagaj nisvel yregdej-chiregdeed yhej medeheer yum bilee. Udahgyi ochiod uulzaj uchirch boloh l yum.

  13. Аливаа зүйл хэт олонхийг хамрахаар өөрийн утга учраа алддаг мэт санагдах юм .
    Хэлбэрдсэн хэтэрхий олон хүмүүс .
    Магадгүй хэт олонхийг хамрахаар хэлбэрдэлт нь утга учир болон хувирдаг мэт .

  14. Гэртээ ганцаараа ниссээр байгаад нисдэг маршрутаа цээжээр мэддэг болчихоод байна аa :D гадаа гарч цэвэр агаарт бас “шумбамаар” байна.
    Гэхдээ олонхи хэлбэрдэж байна уу, эсэх нь надад бол нэг их чухал биш байдаг. Би өөрийнхөөрөө л байвал миний хажууд “Gucci” гэсэн шил зүүсэн хэлбэр зогсож байна уу, эсвэл үсээ хусуулаад хас тамга даруулсан сөөсгөр бацаан цовхчиж байна уу хамаагүй.
    Woodstock-д цугларсан олон зуун мянган хүний олонхи хэлбэрдсэн гарууд байсан гэхэд бас хэцүү. нэг иймэрхүү
    b.t.w. good to “see” you guys. Сайхан зунжиж байна уу :) (монголд ирээд мундаг монголжсон байгаа биз :) ) боломж олдохоороо хамтдаа улаан пийжүү эслэ ганц хоёр корона хоослож болох юм ;)

  15. Сайхаан , сайхан зусаж байна уу ? :D
    Woodstock ч гэсэн сүүлдээ хэлбэрдэлт болсон байх аа . 1999 онд хөгжим сонсох биш хэдэн нөхдүүд бие бие уруугаа шавар цацаад , шавхайд сэлээд , хог новшоор дүүргээд , галын наадам хийгээд дууссан бус уу .
    Манай амьд хөгжмийн гэх хамтлагуудад өөрсдийн гэх үзэл бодолтой нь цөөнх байх .
    Hi-Fi Label – s гаргасан Underground Sessions гэсэн цомгийг сонсогтун .
    ” Аавын халааснаас мөнгө аваад Авсан мөнгөөрөө архи уулаа … Алтайд унагалсан алаг хээр Морь аймаар гоё … Өөө , Маагий ” гэх мэт элийрсэн үгтэй .
    Гитар тоглох , бөмбөр нүдэх ур чадвар сайн байж болно .
    Тэглээ гээд элий үгтэй дуу дуулаад байвал гитар сайн тоглодог , бөмбөр сайн нүддэг , элий үгтэй дуу дуулдаг хамтлаг л гэхээс амьд хөгжмийн хамтлаг гэхгүй .
    Арай гайгүй , өөрийн гэх хандлагатай гэсэн зарим хамтлагууд нь ч гэсэн .
    Нисванисынхан Н.Энхбаярын дарангуйлалын жилүүдэд ” Үнэн сониноо захиалагтун ” хэмээн тэргүүн нүүрэнд нь хэсэг хугацаанд хэвлэгдэж байсан .
    The Lemons -ынхон ” бид бүх аяа өөрсдөө зохиодог ” гээд гадны хамтлагуудын аяыг авч ашигладаг .
    ” Алтан ураг ” бусад үндэсний хөгжмийн хамтлагуудаа ” зөвхөн жуулчдад зориулж цомог гаргадаг . Бид тэгэхгүй ” гэсэн атлаа ” Унага төрөв ” – с бусад бүх цомгууд нь жуулчдад зориулсан англи нэртэй .

  16. Нийтийг хамарсан хэлбэрдэлтийн жишээг 2010 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр ажиглаж болохоор байлаа .
    Эргэн тойронд “ Өмнөд Африк Францыг олон бөмбөгөөр хожоод хэсгээсээ гараасай ” гэсэн “ хөлбөмбөг сонирхогчид ” .
    Энэ нь өмнөх тоглолтуудын үр дүн , хоёр тоглолтын дараах багуудын оноо , бөмбөгний харьцаа , , багуудын тоглолт зэргээс харахад огт боломжгүй зүйл .
    Гэтэл энэ бүхнийг үл анзаарах хүмүүсийг хөл бөмбөг сонирхогчид гэхэд хэцүү .
    Хөл бөмбөг үзэх гэж биш цаг өнгөрөөх , пиво уух гэж цугласан хүмүүс ч юм шиг .
    Хэлбэрдэх , уух шалтгаан нь хөлбөмбөг .
    Ээлжит хэлбэрдэлт Playtime 2010 .

  17. Agree with you, ndzg!
    Woodstock-ийг дурдахдаа би 69 оны Bethel-д болсон анхны фестивалыг жишээ болгож авсан юм.
    Манайхны хувьд ямарваа нэг юмыг шалтаг болгох нь жирийн үзэгдэл болсон тул олон хүний хувьд жишээ нь хөл бөмбөгийн дэлхийн аварга пиво уух шалтгаан байсан байх. Гэхдээ олон хүн тодорхой хэмжээгээр сонирхолтой тоглолт үзэж сэтгэлийн хөөрөлд автаж ямар нэг хэмжээгээр таашаал авсан гэдэгт би итгэж байна, хэдийгээр ихэнх нь хөл бөмбөгийг үнэн сэтгэлээсээ сонирхдоггүй ч гэсэн.
    Миний хувьд яахав дээ, гадаадад байхдаа нэлээн хэдэн фестивальд очиж байсных монголд болж байгаа ганц томоохон арга хэмжээг очоод үзмээр санагдсан юм. Магадгүй би чиний хувьд хэлбэрдэгчдийн тоонд орж болох ч тэнд байгаа уур амьсгалыг “амьдаар” нь мэдрэх хүсэлтай байна. Болгоон соёрхоно уу :)
    b.t.w. Өмнөд Африк дахиад “дөрөвхөн” гоол хийчихсэн хэсгээсээ гараад ирэх боломж ч бас байсан юм шүү :D
    Нэг сайхан тамхи ороочих юм сан. Тамхилаач хүмүүс ээ!

  18. 2006 onii WC songon shalgaruulah togloltond manai muu Mongold chance geech ni baih ygyi ee geed heltel bodroliin negen erhem ihed egdyysten, esergyytsen shyymjilj baisniig sanah yum… Teriig odoo dursahnee ingej goyo bichdeg baihgyi yaav daa l gej bodogdoh:
    Энэ нь өмнөх тоглолтуудын үр дүн , хоёр тоглолтын дараах багуудын оноо , бөмбөгний харьцаа , , багуудын тоглолт зэргээс харахад огт боломжгүй зүйл .
    Гэтэл энэ бүхнийг үл анзаарах хүмүүсийг хөл бөмбөг сонирхогчид гэхэд хэцүү . :)
    Ene yaahav, ingehed sonirhoh helberdeh 2-iin hoorond her zergiin yalgaa badiin be?

  19. Playtime 2010 – г үзээд сэтгэгдлээ хуваалцаарай , Sarga .
    1950-д оны үед Woodstock – г үзэх боломжтой газар төрсөн бол гайхалтай байхгүй юу .
    Тэгээд тэр үед тоглолт үзсэн бол өдийд 60 – тай байх нь ээ :D
    SHILEGT , http://www.bodrol.org/?p=159 – д өрнөсөн хөлбөмбөгийн талаарх бичлэгийг ярьж байна уу .
    Тэгвэл та андуурсан бололтой .
    Баримттай зүйлийг цээжний пангаар авч болохгүй байх аа .
    2010 оны урьдчилсан тоглолтонд манай шигшээ баг Хойд Солонгост хожигдсон . Хойд Солонгос дэлхийн аваргад оролцсоныг тооцвол ахиц дэвшил гарсан байна :D
    Ёж үгээр таныг гомдоож байсан бол уучлаарай , SHILEGT .
    Хөлбөмбөгийн хувьд сонирхох , хэлбэрдэхийн хооронд 4 хуруу зай байдаг байх аа . Нүд амны хоорондох зай .
    Өөрөөр хэлбэл сонирхогч үздэг харин хэлбэрдэгч ярьдаг .
    Сайн мэддэггүй зүйлээ худлаа ярихын оронд дуугүй үзвэл зүгээр байх л даа .

  20. Гэснээс гурвуулаа уулзаж ганц юм мултлах уу :D

  21. Урилгыг дуртайяа хүлээн авлаа ;) Гэхдээ Шилэгт одоохондоо гадаадад “томилолтоор яваа” юм биш үү?
    Гэснээс хойд солонгостой хийсэн тоглолтонд хийсэн ганц гоолыг хийсэн тоглогч нь миний үеэл дүү байгаа юм ш дээ :) ( дүүгээрээ бахархав ) Намайг сургуульд байхад харин ч их хөл бөмбөг тоглодог байсан санагдах юм. бараг сургууль болгон хөл бөмбөгийн талбайтай. Хөлбөмбөгийг талбай дээр тоглож л сурна. Түүнээс биш хүн хичнээн мундаг жонглорддог байгаад ч хөл бөмбөгчин болохгүй. Монголд хөл бөмбөг хөгжүүлье гэвэл хөл бөмбөгийн талбай л хэрэгтэй. Гоё бөмбөг үнэтэй гутал өмсгөл бол чухал биш. Ганц хоёр хиймэл зүлэгтэй талбай байгуулаад хөл бөмбөг хөгжихгүй. Хүйтний улиралд хөл бөмбөг тоглох нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй байх. Заалны хөл бөмбөгийг жишээлбэл дэлгэрүүлэх.
    Playtime 2010т хамт “нисчих” гар тэгээд байхгүй юм биз дээ. Roskilde нэг үзчих юм сан гэж мөрөөдсөөр байгаад сачий хүрсэнгүй дээ.Гэрманд миний бас оччих юм сан гэж хүсч байсан фэстивал бол Fusion байсан юм. Хиппи нар болон төстэй үзэл бодолтой хүмүүс их цугладаг гэж сонссон. энэ жил уг нь очих боломж байсан ч нутаг руугаа яараад гэж үү :D

  22. Yaah ni vee gesen chini yanziin syrhii sanaj bnaa :) , Yag ynendee bol tseejnii pangaar burj budilaan tarisand hyltsel ochie.
    Odor tsagiin tohiroo byrdvel “gants neg” yum gaigyi l sonsogdoj baihiin :)

Leave a Reply

»