Хуучин бичгийн машинтай болох юмсан… тэгээд л тачигнуулаад сууж байхгүй юу. Мань мэт шиг өөрийгөө хэд дахин засдаг хүнд компьютер дэмий юм аа. Зассаар байгаад сүүлдээ бүр долоон дор болгочих юм. DEL товчлуур маань элэгдлээ.
November 25th, 2008 Jagie Posted in Random thoughts 23 Comments »
Хуучин бичгийн машинтай болох юмсан… тэгээд л тачигнуулаад сууж байхгүй юу. Мань мэт шиг өөрийгөө хэд дахин засдаг хүнд компьютер дэмий юм аа. Зассаар байгаад сүүлдээ бүр долоон дор болгочих юм. DEL товчлуур маань элэгдлээ.
September 19th, 2008 Jagie Posted in Random thoughts 6 Comments »
Г.Аюурзана:
-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.
Амьд явах хамгийн хэцүү… хэрэв үнэн гэж байдаг бол, энэ л үнэн байх. Амиа хорлоно гэдэг нь хамгийн хулчгар шийдвэр. Харин амьд явахын тулд дэндүү зоригтой, асар их тэвчээртэй эсвэл шал тэнэг байх ёстой юм болов уу. Зориг муутай, тэвчээр багатай мань мэт шиг хүмүүст тэнэг царайлаад л явж байх сонголт үлдэх шинжтэйдэг ээ. Тоглоомын дүрмийг өөрчилж чадахааргүй бол тэрхүү дүрмийн дагуу л тоглох ёстой байдаг болохоор өөр яалтай ч билээ.
Хорвоогийн тэнэгүүд мандтугай!
PS: “Amadeus” санаад орчихлоо… тасархай кино шүү. Salieri: “I speak for all mediocrities in the world. I am their champion. I am their patron saint. Mediocrities everywhere… I absolve you.” We are finally absolved, thank God.
January 5th, 2007 Jagie Posted in Personal, Random thoughts 57 Comments »
Өөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд төсөөлдөө. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?
Энэхүү экспериментыг 60-аад онд Walter Mischel хэмээх сэтгэлзүйч хэсэг бүлэг хүүхдүүдийн дунд явуулсан юм гэнэ лээ. Судалгаанд оролцсон зарим хүүхдүүд ахыг гарч явна уу үгүй юу шууд чихрээ идэж орхисон бол зарим нь өөрсдийгөө ямар нэгэн аргаар саатуулаад, дуулж бүжиглээд, чихрээс аль болох хол байж, хоёр дахь чихрийг хүлээсэн байна. Хамгийн сонирхолтой нь Walter Mischel арван хэдэн жилийн дараа өөрийн судалгаанд оролцсон хүүхдүүдтэй эргэж холбоо барихад хүлээсэн хүүхдүүд нь чихрийг шууд идэж орхисон хүүхдүүдээс илүү сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, шалгалтанд хамаагүй өндөр оноо авч байсан гэнээ.
Эдийн засагчид time preference гээч зүйлийн талаар ярьдаг даа: өнөөдөр хэрэглэх үү, маргааш хэрэглэх үү гэсэн асуултад хүн бүр өөрийн time preference-ын дагуу хариулдаг г. м. Болдын хувьд өнөөдөр хэрэглэх нь маргааш хэрэглэхээс хавьгүй үнэтэй бол Батаа маргаашийн хэрэглээнд илүү их ач холбогдол өгдөг байж болно. Энэ тохиолдолд Батаа мөнгөө хураана, банкинд хадгалуулна, харин Болд олсон өдрөө үрж орхино. Тime preference хэмээх ойлголт нь зарим талаар тухайн нийгмийн хөгжил, соёл, зан заншилтай холбоотой. Маргаашийн хэрэглээ нь тодорхой бус, хадгаламж эрсдэлтэй бол өнөөдөр хэрэглэх нь илүү өгөөжтэй байх болно. Гэхдээ хувь хүний discount rate (цаг хугацаа дамжсан сонголтыг тодорхойлдог параметр нь) улс орны эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь, Азийн бар улсуудын эдийн засгийн өсөлт ард иргэдийн нийт хадгаламжийн хувь өндөр байсантай холбоотой, г.м.
Улс үндэстнүүдийн хувьд culturally intrinsic time preference байж болох уу гэдэг асуудал сонин санагдаж байгаа юм. Өнгөцхөн харахад, Монголчууд угаасаа их өндөр time preference-тэй мэт санагддаг: өнөөдөр балай авч байвал маргааш яасан ч яах вэ гэх маягаар амьдралд хандах нь элбэг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? Нүүдлийн соёл иргэншил гэх нөгөөх л жижүүр хариултыг өгч болох юм. Дээрх судалгааны ажлын дүнг үндэслэвээс, хүмүүсийн time preference асар багад нь төлөвшдөг гэсэн дүгнэлт хийхээр байна. Дөрвөн настай хүүхэд чихэрт яаж хандаж байгаа нь түүний арван наймтайдаа их сургуульд элсэх үү үгүй юу гэдгийг тодорхойлоод байх шиг. Дахиад л хүмүүжлийн, гэр бүлийн асуудал…
Юутай ч, шинэ он гарсныг хэлэх үү, хоёр чихэртэй хоцордог болохын тулд урагшаа гэсэн зорилт тавья,
December 22nd, 2006 Jagie Posted in Personal, Random thoughts 19 Comments »
Лондон гэж мананд бүрхүүлсэн, үргэлж бороо орсон газар байдаг гэсэн түгээмэл ойлголттой явсныг хэлэх үү, хэт манантай байгаа тул онгоц газардах боломжгүй байна гээд Аерофлотын ямбий маань цаг гаран хэртээ Лондонгийн дээгүүр эргэлдэхэд нэг их гайхсангүй. Стереотип батлагдах бүрт хүний бах ханах нь аргагүй байх л даа. Миний төсөөллийн Лондон бодит Лондонгоос хол зөрсөнгүй. Манан дунд Trafalgar square-р алхаж, Tower of London-г үзэж, Thаmes голын эрэг дээр суулаа. Жаал загвартаж T. S. Eliot энэ тэр унших гэснээ болив.
“Соёлт ертөнц”-тэй танилцах тоолонд харамсах сэтгэл төрдөг юм. Лондонгийн тоосго бүрээс түүх үнэртээд, хана болгон нь ямар нэгэн асар чухал үйл явдлын гэрч байсан мэт… гэтэл бидэнд түүхийг маань гэрчлэх зүйл юу байгаа гэж бодохоор уур хүрэх шиг. Эсвэл би хэт материалист загнаж байгаа юм болов уу? Амьдарч буй орон зай, орчин нь хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэдэг үнэн санагдаж байна. Лондон түүх соёлоор дэндүү ”баян” болохоор эндээс ийм олон мундаг зохиолч, яруу найрагчид төрсөн байх л даа. Темзын эрэг дээр суугаад байх юм бол хэн ч гэсэн яруу найрагч болох шинжтэй. Прага, Санкт Петербург, Парис, Нью Йорк, Токио… Кафка, Кундера, Достоевский, Камю, Мишима. Хуучны байшин барилгууд, агуу утга зохиол 2-ын хооронд ямар нэгэн корреляци байдаг юм болов уу гэсэн,
.
Damn, далийдаг байна шт. London is a very literary city, indeed.
PS: Хэзээ ч битгий Аерофлотоор нисэж байгаарай, хэзээ ч!
December 15th, 2006 Jagie Posted in Random thoughts 19 Comments »
Гарууд сонин сонин асуудалд цаг зарцуулах юм аа. Жишээ нь, жорлонгийн суултуурыг босгох нь зөв үү, буулгах нь зөв үү гэдэг асуудал маш олон хүмүүсийн санааг зовоодог болтой: The Troublesome Toilet Seat: Up or Down?
Энэ талаар юу гэж бодож байна? Суултуурыг босгох уу, буулгах уу? Орчин цагийн to be or not to be юм байна л даа.
December 7th, 2006 Jagie Posted in Random thoughts 16 Comments »
Opinions are like assholes – everyone has one.
December 1st, 2006 Jagie Posted in Music/Film, Random thoughts 13 Comments »
Би угаасаа шүүмжлэлд их дургүй (ер нь шүүмжлүүлэх дуртай хүн байдаг юм болов уу). Хүнээс хатуу үг сонсож сураагүй болоод ч тэр үү, аливаа үгэнд их эмзэглэнэ. Гэхдээ бусдаас илүү өөрөөсөө айдаг. Хүн өөрийнхөө муу тал, дутагдал, алдааг хэнээс ч илүү мэдэх болохоор өөрийнхөө хамгийн сайн критик байж чаддаг. Шөнө дунд түүнтэй ганцаар үлдэх нь аймшиг. Гэхдээ дотоод критикаа сонсож сурах нь чухал. Нөгөө талаар, хүнд өөрийн гэсэн self-defense mechanism байдаг учраас дотоод критикийг үгүйсгэж, өөрийгөө зөвтгөх үүрэгтэй дотоод адвокат бас байна. Адвокат нь өөрийгөө өмөөрч, бурууг бусад руу чихэж, өөрийгөө өрөвдөж гарна. Энэ хоёрыг баланслуулж чадах юм бол хүн өөрийгөө ялна гэсэн үг.
Хэд хоногийн өмнө Guy Ritchie-гийн “Revolver” гэдэг киног үзсэн юм байна. Бас л хувь хүний дотор өрнөх тэмцлийн тухай. “Rule No. 1: Your enemy will always hide in the last place that you would ever look”. Дайснаа тархин дотроосоо хайхгүй нь мэдээж. “Rule No. 2: You only get smarter by playing a smarter opponent”. Дотоод дайсан чинь хүчтэй байх тусам чи өөрөө хүчтэй болно. “Rule No. 3: Always protect your investment”. Хүн төлөвших явцдаа өөрийн үзэл бодолдоо асар их хөрөнгө оруулалт хийдэг. Аажмаар хөрөнгө оруулалтаа хамгаалах зорилгоор түүндээ улам бүр автаж, авралгүй болдог. Аймшиг.
Өнөө шөнө би лав унтаж чадахгүй нь ээ.
PS: Өнөөдөр World Aids Day: join the campaign
November 28th, 2006 trncts Posted in Random thoughts 5 Comments »
Харин би шар айраг уун , өөрийнхөө тухай бодно .
Old navy’s brother .
“ Миний сэтгэлт бүсгүй далайн чанадад суудаг “.
Харин миний сэтгэлт бүсгүй 1969 – н гэрлийн жилийн цаана амьдардаг .
“ Бид алс ирээдүйг үгүйлэгчид “.
Өнгөрснийг бус алс ирээдүйг үгүйлэгчид .
Ширээний ард сууж буйгаа хамгийн хүнд хүчир ажил хийж байна хэмээн бодогчдод би дургүй .
Бүхнийг үзэн ядсан өнгө .
Миний хоолой гэж итгэхэд бэрх . Гэхдээ баримт бол баримт . Энэ бол миний хоолой . Бүхнийг үзэн ядсан .
Өөрийгөө харж байна .
- Өвгөн минь , далайд гарах цаг болжээ.
Харин жаалхүү хаана байна ? Бид халим агнагчид бус харин хамгаалагчид .
- Хүйтэн шар айраг авч байна уу ? гээд инээж байна .
“ Всe люди братья
Мы седьмая вода “ .
“ Боломжгүй зүйл үгүй “ гэсэн өгүүлбэрт хүч оруулсан хэтрүүлэг ашигласан байна .
Өөрийнхөөрөө байх боломжгүйг мэдэрсэнээс уйлдаг байсан юм болов уу .
Нулимс эсэргүүцлийн бэлэг тэмдэг .
Өвлийн тухай нэгэн зохиолын хэсэг надад таалагддаг .
Цасан дундахь Саппоро .
Цонхны цаана өвөл . Харахыг хүсэхгүй байна .
Харин наана 1969 оны зун .
October 24th, 2006 anonymous88 Posted in Random thoughts 1 Comment »
Хүн чанар… Ясны анчин хүн хэзээ ч ядарч туйлдаад өвөрт нь ирж өмөг түшиг горилон буусан шувууг агнадаггүй.
Үрлэг… Амьдралын цаг хугацаа ахархан байхад бид цагийг дэндүү их үрэх юм даа. Цаг хугацааг хэрхэн ашигласaнаараа бид хариуцлага хүлээдэг.
Ашиг… Менежементийн гол зарчим нь орж байгаа орлогоос хичнээнийг нь зарлагдахыг тооцоолохоос үндэслэнэ.
Хувь заяа… Хүний амьдралыг мэргэн ухаан нь биш хувь заяа нь шийддэг юм. Амьдралд хэрхэн хандсанаараа бид хувь төргөө зурдаг билээ.
Цаг… Цагийг үрэх нь зугаа цэнгэлийн дээд туйл юм.
Философи… Философид бүү суралц, харин философи сэтгэлгээнд суралц